Гэнэтийн ослын үед хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт явагдлаа
2019.04.15-ний 16:00-17:00 цагийн хооронд Эрчим кемпийн тээврийн хэлтсийн зогсоолын талбайд "Жавхлант Говь Инвестмент" ХХК - ийн ажилтнууд болон ОТ-ийн гэнэтийн ослын баг хамтран "Дунд оврын тээврийн хэрэгслүүд мөргөлдөж нэг хүн хавчуулагдсан" сэдвээр аврах ажиллагааны дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад ЖГИ - ийн өдрийн ээлжийн нийт 40 ажилтан хамрагдсан ба үзүүлэх сургалтыг хоёр жолооч "ERT" багийн гишүүдтэй хамтарч гүйцэтгэсэн. Энэ сургалтаар багийн гишүүд аваар үүссэн үед хэрхэн хариу арга хэмжээ авах талаар мэдлэгийг олж авсан.






ТҮНШ БАЙГУУЛЛАГА