"ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХАНБОГД СУМД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Манай компани нийгмийн хариуцлагын үүднээс улс орон даяар хэрэгжиж байгаа "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой хөтөлбөрийг Ханбогд сумын 21 болон 22 - р цэцэрлэгт цохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд бид Өмнөговь аймгийн Баруун Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн нүүр ам гажиг заслын их эмч М. Мөнхтуяа болон сувилагч Х. Мөнхжаргал нарыг компаний зардлаар авчирч 4-р сарын 25-26 өдрүүдэд Ханбогд сумын цэцэрлэгийн насны нийт 279 амны хөндийн үзлэг, түрхлэгийг хийж, 75 эцэг эхчүүдэд хүүхдийн шүд арчилгааны талаархи сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн "Жавхлант Говь Инвестмент" компаний өдрийн ээлжийн нийт 38 ажилтанд амны хөндийн эрүүл мэндийн талаарх сургалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

2019 онд манай компаний Оюу Толгой төсөлтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 5 жилийн ой тохиож байгаа ба ойг тохиолдуулан орон нутагт чиглэсэн нэлээдгүй ажил санаачлан хийхээр төлөвлөөд байгаагийн эхнийх нь энэхүү "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр болж байна.










ТҮНШ БАЙГУУЛЛАГА