“Жавхлант Говь Инвестмент” ХХК нь 2012 онд Гадаад худалдаа, Автомашин, механизмийн худалдаа, засвар үйлчилгээ, Хүнс болон барааны худалдаа явуулах үндсэн зорилготой байгуулагдсан. Манай компани нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдсан цагаасаа эхлэн бие даасан үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж буй орон нутгийн компаниудын нэг юм. Компаний гол зорилго нь өөрсдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан ямар ч нөхцөлд үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхолд нийцсэн чанартай үйл ажиллагаа явуулахад оршино.