• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn

21

04-р сар

"ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХАНБОГД СУМД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 04 сарын 21

"Жавхлант Говь Инвестмент" компани нийгмийн хариуцлагын хүрээнд улс орон даяар хэрэгжиж байгаа "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг дэмжин, цэцэрлэгийн насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой үзлэг, оношилгоог Ханбогд сумын 21 болон 22-р цэцэрлэгүүдэд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нүүр ам гажиг заслын их эмч М.Мөнхтуяа болон сувилагч Х.Мөнхжаргал нарыг компаний зардлаар авчирч 4-р сарын 25-26 өдрүүдэд Ханбогд сумын цэцэрлэгийн насны нийт 279 хүүхдэд амны хөндийн үзлэг, түрхлэгийг хийж, 75 эцэг эхчүүдэд хүүхдийн шүд арчилгааны талаархи сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн "Жавхлант Говь Инвестмент" компаний өдрийн ээлжийн 38 ажилтанд амны хөндийн эрүүл мэндийн талаарх сургалтыг зохион байгуулав.

2019 онд манай компаний "Оюу Толгой" төсөлтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсний 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан орон нутагт чиглэсэн нэлээд хэдэн ажлууд санаачлан, хийхээр төлөвлөөд байгаагийн эхнийх нь энэхүү "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр болж байна.

Сүүлд нэмэгдсэн

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2023 оны 07 сарын 10
ТАЛАРХАЛ
ТАЛАРХАЛ 2023 оны 06 сарын 20
HAPPY CHILREN'S DAY
HAPPY CHILREN'S DAY 2023 оны 05 сарын 31

Хуваалцах