"Жавхлант Говь Инвестмент ХХК-ний үүсгэн байгуулсан "Говийн Эрин Сан"-аас хэрэгжүүлж буй “Эрүүл Ханбогд” аяны хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд сумын иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэлээ. Уг аянд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Хавдар Судлалаын Үндэсний Төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг Улаанбаатар хотын томоохон эмнэлэгүүдийн чадварлаг 15 эмч мэргэжилтнүүд Даланзадгад хотод 2020 оны 09-р сарын 07-нд, Ханбогд сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт 2020 оны 9-р сарын 08-10-ны хооронд ажиллаж, хамтарсан үзлэг оношилгоог 2000 орчим хүнд хийж, 200 гаруй эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Үүнд:
- Чих хамар хоолой,
- Уушиг,
- Бөөр,
- Хоол боловсруулах эрхтэн,
- Зүрх судас,
- Дотоод шүүрэл,
- Урологи, проктологи,
- Мэдрэл,
- Нүд, Хараазүй
- Дүрс оношилгоо,
- Хавдар,
- Эх барих эмэгтэйчүүд,
- Гэмтэл,
- Хүүхдийн бүх төрлийн эрүүл мэндийн үзлэг багтсан байна.
Бидний санаачлагыг дэмжин ажиллаж, Ханбогд сумын эмнэлэгийг ЖИШИГ ЭМНЭЛЭГ болгох санал дэвшүүлсэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн ерөнхий захирал Н.Лхажий болон эмнэлгийн хамт олонд, мөн дэмжин оролцсон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Хавдар Судлалын Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүддээ талархлаа илэрхийлэхийн ялдамд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.