• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
Жавхлант Говь Инвестмент компани Афнорын ОУ-ын чанарын менежментийн стандартын гэрчилгээ гардан авлаа

04

12-р сар

Жавхлант Говь Инвестмент компани Афнорын ОУ-ын чанарын менежментийн стандартын гэрчилгээ гардан авлаа

2020 оны 12 сарын 04

            Энэ оны эхний хагаст манай компани дотооддоо Олон  улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO 45001:2018 баталгаажуулалтын гэрчилгээг "Монсертф" компаниас гардан авч байсан тухайгаа мэдээлж байсан. Харин бид саяхан олон улсын чанарын стандартын нэр хүнд бүхий байгууллага болох Афнорын ISO 9001:2015, ISO 14001:2018 гэсэн чанарын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. Энэхүү гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаа 11-р сарын 09-ны өдөр Францын элчин сайдын яаманд болсон юм. Энэ үеэр Монгол улсад суугаа Франц улсын элчин сайд, ноён Филипп Мэрилин “Олон улсын зах зээлд энэхүү гэрчилгээ бол маш их нэр хүндтэй, үйл ажиллагаа нь найдвартай чанартай явагддаг гэдгийг нь батлан харуулдаг нотолгоо юм. Франц улсад компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, нэр хүндээ өсгөхийн тулд энэхүү гэрчилгээг авдаг. Энэ нь урт хугацаандаа тухайн компанийн нэр хүндийн баталгаа болж, өрсөлдөгч нараасаа илүүрхэх маш том давуу тал болдог. Илүү найдвартай, итгэж болох бизнесийн түнш гэдгээ илэрхийлж байгаагаараа Монголын бизнесийн орчинд ч бас адилхан байдаг байх гэж итгэж байна.” гэж хэлсэн юм. Мөн тэрээр манай компанийн удирдлагад хандан "Монголын алслагдсан хөдөө орон нутаг, суманд үйл ажиллагаагаа явуулдаг компани чанарын сертификатуудыг авах нь чухал үр нөлөөтэй гэдгийг ойлгож, бусад томоохон компаниудын адил дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн явах хүсэл эрмэлзэлтэй байгаа хичээл зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж, цаашид гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд нь манай Францын элчин сайдын яам бүх талаар дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. 

 

       Энэхүү олон улсын чанарын сертификатийг гардан авсанаар манай компани цаашид Франц, Герман зэрэг Европын компаниудтай хамтран ажиллаж, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд чухал алхам боллоо гэдгийг Жавхлант Говь Инвестмент компанийн гүйцэтгэх захирал Ж.Баясгалан онцолж байв. Афнор группээс олгодог олон улсын чанарын сертификат нь олон улсдаа нэр хүндтэй, эрэлт ихтэй байдаг. Одоогоор Афнор групп нь Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болох Энержи Ресурс, Эрдэнэс Таван толгой, Ньюком групп зэрэг 20 гаруй аж ахуйн нэгжүүдэд чанарын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон байна. Ийнхүү Өмиөговь аймгийн Ханбогд сумын уугуул иргэдийн байгуулсан орон нутгийн компани олон улсын сертификат гардан авч, Монголынхоо нэр нөлөө бүхий компаниудын эгнээнд нэгдэн орж байгаа баярт мэдээг харилцагчидтайгаа хуваалцахад таатай байна. Сонирхуулахад, Афнор группын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Монсертф компани ажилладаг юм.

 

Зүүн гар талаас "Жавхлант Говь Инвестмент" компаний гүйцэтгэх захирал Ж.Баясгалан, Франц улсын элчин сайд Филипп Мэрилин,                      "Жавхлант Говь Инвестмент" компаний Бизнес хөгжүүлэлтйин менежер Б.Батбилэг