Эдүгээ Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Оюу Толгой болон бусад уурхайн салбарын үе үеийн уурхайчид та бүхэндээ Жавхлант Говь Инвестмэнт компаний удирдлага, нийт хамт олон баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Уурхай үүссэн түүхээс товч дурьдвал:
1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ардын засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний уурхайн ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөн түүхтэй. Салбарын түүхийн үе үеийн томоохон төлөөлөл болох Налайх, Шарын гол, Багануур, Адуун чулуун, Шивээ овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгойн уулын баяжуулах үйлдвэрүүд зэрэг том бүтээн байгуулалт, тэдгээрийг дагасан хот, суурингууд бол уул уурхайн салбарын эрдэмтэд, инженерүүдийн шийдлээр, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр, уурхайчид, туслан гүйцэтгэгчдийн гараар бүтээгдсэн нийгмийн асар их баялаг юм.