• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn

25

04-р сар

"НОГООН ХАНБОГД" аян шилдгээр шалгарлаа

2022 оны 04 сарын 25

ОюуТолгой ХХК нь бизнесийн тэргүүлэх таван зорилтын хүрээнд амжилттай, идэвхи санаачлагатай ажиллаж буй ажилтнуудынхаа оролцоо, хувь нэмрийг урамшуулан сайшаах зорилготой “Та бидний бахархал” хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү хөтөлбөр нь төсөл, ажлын арга барил сайжруулалт санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн шилдэг ажилтныг сарын, улирлын, хагас жилийн, жилийн гэсэн шатлалтайгаар шалгаруулдаг бөгөөд “Хагас жилийн” шилдэг ажилтныг Оюу Толгойн гүйцэтгэх удирдлагын хорооны багийн гишүүд шалгаруулдаг байна.

 

“Жавхлант Говь Инвестмент” компани, “Говийн эрин” сан, ОюуТолгой ХХК-ний Байгаль орчны хэлтэс, Ханбогд сумын Засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүлсэн “Ногоон Ханбогд” аян 2020 оны хагас жилийн шилдэг төсөл хөтөлбөрөөр шалгарсан байна. Энэхүү төсөл нь Ханбогд сумын айл өрхүүдэд мод тарихыг уриалж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн цөлжилт, агаарын бохирдлоос сэргийлэх үндсэн зорилготойгоор амжилттай зохион байгуулагдаж ирсэн. “Ногоон Ханбогд” аянд идэвхитэй оролцож хашаандаа ногоон байгууламж бий болгосон айл өрхүүдийг шалгаруулан шагнаж урамшуулдаг билээ. “Ногоон Ханбогд” аян нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөнтэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Энэ жил “Ногоон Ханбогд” аяныг өргөжүүлэн, ахуйгаас гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж, хашаандаа сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг цогцоор шийдсэн айл өрхийг шалгаруулахаар болж байна.

Та бүхнийг “Ногоон Ханбогд” аянд нэгдэхийг уриалж байна.