БелАЗ 75710 нь албан ёсоор дэлхийн хамгийн том ачааны машин юм.
Беларусь улсад үйлдвэрлэсэн энэхүү асар том машин нь тээврийн хэрэгслийн "хэт ангилал"-д багтдаг бөгөөд уул уурхай, хүнд даацын барилгын талбайд тусгайлан бүтээгдсэн бартаат замын хатуу самосвал юм. БелАЗ-д хамаарах хэт ангилал нь хамгийн багадаа 272 тонн ба түүнээс дээш даацтай байх ёстой байдаг.
BelAZ 75710 нь 450 тонн /496 тн хүртэлх/ даацын ачааг даах чадвартай тул маргаангүй дэлхийн хамгийн том ачааны машин юм. Ачаагүй үедээ энэ аварга машин 360 тонн жинтэй бөгөөд ачаатайгаа нийт жин нь 810 тонн болно. Энэ нь дүүрэн зорчигчтой үедээ 574 тонн жинтэй болдог агаарын хамгийн том хөлөг болох Airbus A380-аас бараг хоёр дахин хүнд жинтэй гэсэн үг юм.
БелАЗ 75710-ын урт нь 20.6 метр , өндөр нь 8.16 метр, өргөн нь 9.87 метр байдаг.
Дундаж өндөртэй хүнээс даруй хоёр дахин өндөр найман том дугуйтай бөгөөд 1 ширхэг нь 90 мянган долларын үнэтэй байдаг.
Хэдийгээр ийм том аварга том биетэй ч гэсэн 64 км/цаг хурдалж чаддаг нь гайхалтай. Тус бүрдээ 16 цилиндртэй дизель турбо хос хөдөлгүүртэй бөгөөд ачаагүй үедээ түлш хэмнэхийн тулд зөвхөн нэгийг нь ажиллуулдаг. Нэг хөдөлгүүр нь 2300 морины хүчин чадалтай бөгөөд нийт 4600 морины хүчин чадалтай. Энэ нь 540 морины хүчтэй Porsche 911-н Turbo хөдөлгүүрээс 8.5 дахин их юм. Энэ аварга амьтан 100 км-т 1300 литр түлш зарцуулдаг.