• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
ТАЛАРХАЛ

20

06-р сар

ТАЛАРХАЛ

2023 оны 06 сарын 20

Манай компанийн ажилтан Г.Отгоны 2 хүүхэд нь түнхний дутуу хөгжлийн улмаас алхаж чадахгүй болсон бөгөөд Монголд энэ төрлийн гэмтэлд эмчилгээ хийлгэх боломжгүй бөгөөд яаралтай эмчлүүлэхгүй бол цаашдаа суугаа болно гэсэн онош тогтоогдсон учир гадаадын эмнэлгүүдэд хандахад Казакстан улсаас эмчилгээ хийлгэх боломжтой гэсэн хариу ирсэн. 

Эмчилгээний зардалд 30 гаруй сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд Г.Отгоны гэр бүл өөрөөсөө гаргах боломжгүй байсан тул компанийн удирдлагуудын санаачилгаар "хандивын аян"-г өрнүүлж, үүнд манай компанийн ажилчид идэвхитэй оролцон сэтгэлийн дэмжлэг болоод мөнгөн тусламж үзүүлснээр хандивын дансанд 20 сая төгрөг цугларсан бөгөөд үлдсэн мөнгийг малчны зээл авч бүрдүүлэн эмчилгээндээ энэ сарын 22-д явахаар болсон.

Хандивын аянд нэгдэн тусласан бүх хүмүүст гүн ТАЛАХРХАЛ илэрхийлэхийн ялдамд Монгол улсын ирээдүй хойчийн нэг хэсэг болох энэ 2 хүүхэд эрүүл саруул болоод эргэж ирэхийг хүсэн ерөөе.

 

Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, сайхан сэтгэлийн тань хариу арвижин ирэх болтугай.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2023 оны 07 сарын 10
ТАЛАРХАЛ
ТАЛАРХАЛ 2023 оны 06 сарын 20
HAPPY CHILREN'S DAY
HAPPY CHILREN'S DAY 2023 оны 05 сарын 31

Хуваалцах