• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
Удирдлагын дүн шинжилгээний хурал хийлээ

06

02-р сар

Удирдлагын дүн шинжилгээний хурал хийлээ

2024 оны 02 сарын 06

"ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ" Компанийн 2023 оны жилийн ажлын тайланг хэлэлцэх Удирдлагын дүн шинжилгээний хурлыг 2024 оны 1 сарын 30 ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Компанийн 2023 оны Нэгдсэн менежментийн тогтолцооны зорилго, зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Дотоод аудитын тайлан, Осол, осолд дөхсөн тохиолдлын тайлан, Чанарын багийн тайлантай тус тус танилцаж, өнгөрсөн онд гаргасан алдаа дутагдлыг давтан гаргахгүй байх тал дээр ирэх онд зорьж ажиллах, ололт амжилтыг бататгаж, урамшуулан дэмжих зэрэг ажлууд дээр хэлэлцүүлэг хийж 2023 оны ажлаа дүгнэлээ.

2024 оны НМТ-ны зорилго, зорилтыг улам сайжруулан ухаалаг, хэмжигдэхүйц, нэгдсэн нэг ойлголт, зорилттой байх, ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

2024 оны жилийн эцэст дараах үзүүлэлтээр дүгнэж 13 дахь сарын цалин олгохоор шийдвэрлэлээ.

Үүнд:  1. Ажилласан нийт цагийн хувь 80%-с дээш байх

          2. Осол, осол дөхсөн тохиолдол, зөрчилгүй байх

          3. Зорилго зорилтын биелэлт 90%-с дээш байх

          4. Төлөвлөгөөний биелэлт 90%-с дээш байх

Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Удирдлагын баг

Сүүлд нэмэгдсэн

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 02 сарын 09
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2023 оны 07 сарын 10

Хуваалцах