ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ компанийн бүх залуустаа болон Монголынхоо бүх сайхан эрчүүддээ орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, цог хийморьтой, үргэлжид мандан бадарч явахыг ерөөе.
Түүх сөхвөл: Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар 1946 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.
Амьдралын саадыг давах гэж эр хүн хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Танд “МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР”-ын мэнд хүргэе.