"ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ" компаниас санаачилсан “Говийн эрин” сан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-тай хамтран газрын хөрс, усны бохирдлоос сэргийлэх зорилгоор жил бүр өрнүүлдэг "ХАЯГДАЛ БАТЕРЕЙ ЦУГЛУУЛАХ АЯН"-ыг энэ жил Ханбогд сумын 1 болон 2-р сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Эхний 3 байрыг шалгаруулж, цуглуулсан батарей 1ш тус бүрээр тооцож бүх ангиудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Энэхүү аянд Ханбогд сумын сургуулиудын нийт 20 анги, 600 орчим хүүхэд идэвхитэй оролцож 8798 ширхэг хаягдал батарейг цуглуулсан бөгөөд өмнөх жилээс батарейны тоо хэмжээ 3 дахин өссөн байна.
Мөн хаягдал батарейны хор хөнөөлийн талаар хүүхдүүд тодорхой мэдлэгтэй болсон нь тус аян ач холбогдолтой байгаа нь харагдаж байв.
НЭГДҮГЭЭР байрт 3660 ширхэг хаягдал батерейг цуглуулж
1-р сургууль С.Сайханчулуу багштай 3Б анги шалгарч 300.000 ₮-р
ХОЁДУГААР байрт 2095 ширхэг хаягдал батерейг цуглуулж
2-р сургууль Б.Цагаанцоож багштай 2Б анги шалгарч 200.000 ₮-р
ГУРАВДУГААР байрт 1037 ширхэг хаягдал батерейг цуглуулж
1-р сургууль Ш.Лхагва-Очир багштай 1Б анги шалгарч 100.000 ₮-р тус тус шагнуулан, Батламж гардан авлаа.




Мөн идэвхитэй оролцсон бүх хүүхдүүддээ талархал дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.