Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр сургалт зохион байгууллаа

2019 оны 3 сарын 19 өдөр Ханбогд сумын Цагдаагийн тасгийн ажилчидтай хамтран Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр сургалт зохион байгууллаа. Сургалт нь Засгийн газрын 2018 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг жолооч нарт сурталчлан таниулах, замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгийг сайжруулах,шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийг мөрдүүлэх зорилготой.

Энэ үеэр жолооч нар сонирхсон асуултандаа хариулт авч хамтран ярилцав.


ТҮНШ БАЙГУУЛЛАГА