Аюулгүй Ажиллагааны АХА тэмцээн

Нийт ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилготой уралдаант танин мэдэхүйн АХА тэмцээнийг ажилчдын дунд амжилттай зохион байгууллаа. 

Тэмцээний ялагчаар Тээврийн хэлтсийн хогны машины жолооч Алтансүх тодорч, хоёр болон гуравдугаар байрт мөн Тээврийн хэлтсийн цэвэр ус, хогны машины жолооч Б. Сэргэлэн, Т. Цог-Эрдэнэ нар шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцож мэдлэгээрээ тэргүүлсэн ажилчдыг компаний зүгээс дурсгалын зүйл, мөнгөн шагналаар урамшуулав.


Тэмцээний үеээр асуугдсан зарим асуултад хариулж өөрийгөө сориорой!

Малд хэдэн шагай байдаг вэ?

3,5 т - с дээш жинтэй тээврийн хэрэгслийг ямар тээврийн хэрэгсэл гэдэг вэ?

Ил уурхайг хэний нэрэмжит болгосон бэ?







ТҮНШ БАЙГУУЛЛАГА