Гүйцэтгэх захиралын мэндчилгээ
Эрхэм таны  энэ өдрийн амрыг эрэн мэндчилье 

Манай компани 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдын хэрэгцээ шаардлага, компанийн ажилчдын ур чадвар, өсөлт хөгжлийг нэн тэргүүнд тавин ажилласаар өдгөө 100 гаран ажилчидтай орон нутагтаа томоохонд тооцогдох байгууллага болтлоо өсөж хөгжөөд байна. Энэ хугацаанд монголын түүхэн дэх хамгийн том орд болон "Оюу Толгой" төсөлтэй тогтвортой хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна.
Бид компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхтэй зэрэгцэн гарч ирэх бүтэц, зохион байгуулалтын шаардлагад нийцүүлж компанийнхаа маркетинг, менежментийг шинэ шатанд амжилттай гаргалаа. 2019 ондоо үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, олон улсын ISO стандартыг нэвтрүүлэх, засварын газраа өргөтгөн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон засварын төв шинээр барих зэрэг ажлуудыг эхлүүлээд ажиллаж байна.
Цаашид өсөж хөгжих эрмэлзлээр дүүрэн, чадварлаг хамт олон бүхий манай компанитай хамтран ажиллах хувь хүн албан байгууллагад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Гүйцэтгэх захирал 

Ж. Баясгалан

ТҮНШ БАЙГУУЛЛАГА