“Жавхлант Говь Инвестмент” ХХК нь 2012 онд Гадаад худалдаа, Автомашин, механизмийн худалдаа засвар үйлчилгээ, Хүнс болон барааны худалдаа явуулах  үндсэн зорилготой байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа  хойш Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллаагаагаа амжилттай явуулж байна. 
Манай компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд  бие даасан үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн компаниудын нэг юм. 

Манай   компанийн   гол   зорилго   нь   өөрсдийн  мэргэжлийн  ур  чадвар,  мэдлэг боловсрол,  орчин үеийн   техник   технологийн   дэвшилтэт   багаж төхөөрөмжийг ашиглан ямар    ч    нөхцөлд, үйлчлүүлэгчийнхээ хүсэл   сонирхолд   нийцсэн чанартай үйл ажиллагаа явуулахад оршино.

Алсын хараа
Бүтээн байгуулалтын төслүүдэд тээврийн цогц үйлчилгээ үзүүлэгч, Монгол улсад тэргүүлэх компани болно.

Эрхэм зорилго 
Харилцагч бүрдээ дэвшилтэт техник технологи, олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээг мэргэшсэн боловсон хүчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр гүйцэтгэлээр хүргэнэ. 

Үнэт зүйл

Хариуцлага:
Хариуцсан ажлаа цагт нь, аюулгүй, чанартай, бүрэн гүйцэтгэх. 

Нэгдмэл байдал: 
Ямар ч үед бусдадаа дэмжлэг үзүүлэн нөхөрсгөөр хамтрах.

Манлайлал:   
Аливаад сэтгэлтэй, зөв хандлагатай байж, санаачилага гарган бусдыгаа үлгэрлэх.

Суралцагч байх:
Өдөр бүр туршлага хуримтлуулж, ур чадвараа өсгөх.

Эрүүл мэнд:   
Ажилтан эрүүл чийрэг байж тогтвортой ажиллах.

ТҮНШ БАЙГУУЛЛАГА