• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ ХХК Хог хаягдлын чиглэлээр ажилладаг үлгэр жишээ байгууллагуудын нэгээр шалгарлаа.

06

07-р сар

ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ ХХК Хог хаягдлын чиглэлээр ажилладаг үлгэр жишээ байгууллагуудын нэгээр шалгарлаа.

2020 оны 07 сарын 06

Жавхлант Говь Инвестмент нь шингэн болон хатуу хог хаягдал тээвэрлэдэг компани бөгөөд 2014 оноос Оюу толгой ХХК-тай хамтран ил уурхайн хог хаягдлын тээврийн ажлыг гүйцэтгэж байна. Тэд уурхайн үүсвэр дээр ангилсан хогийг тусгай тээврийн хэрэгслээр боловсруулах үйлдвэрүүдэд хүргэж өгдөг. Ангиллын хувьд ердийн хог хаягдлаас эхлээд аюултай, шингэн хог хаягдал зэрэг олон төрөлд ангилан тээвэрлэдэг байна.

Тээвэрлэлт бүрт зориулалтын тэвштэй, чингэлэгтэй, хогоо шахдаг, нэг дор хоёр өөр төрлийн хог тусад нь ачдаг зэрэг өөр өөр тээврийн хэрэгсэл ашигладаг аж. Мөн бохир ус сорох үйлчилгээ үзүүлдэг бөгөөд уурхайн талбайд байрлах ахуйн бохир ус цэвэрлэх, зам талбай услах зэргээр усыг дахин ашигладаг байна.

 

Эх сурвалж : https://unread.today/c/insight-topwastemanagementcompanies?fbclid=IwAR22k19gcsBLlv01cmMnjP2b2uCZcJPois9529e5Y0t-p1wQ87MiLjgJutY