• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
Өнөөдөр Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож байна

25

12-р сар

Өнөөдөр Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож байна

2020 оны 12 сарын 25

Эдүгээ Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Оюу Толгой болон бусад уурхайн салбарын үе үеийн уурхайчид та бүхэндээ Жавхлант Говь Инвестмэнт компаний удирдлага, нийт хамт олон баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уурхай үүссэн түүхээс товч дурьдвал:

1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ардын засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний уурхайн ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөн түүхтэй. Салбарын түүхийн үе үеийн томоохон төлөөлөл болох Налайх, Шарын гол, Багануур, Адуун чулуун, Шивээ овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгойн уулын баяжуулах үйлдвэрүүд зэрэг  том бүтээн байгуулалт, тэдгээрийг дагасан хот, суурингууд бол уул уурхайн салбарын эрдэмтэд, инженерүүдийн шийдлээр, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр, уурхайчид, туслан гүйцэтгэгчдийн гараар бүтээгдсэн нийгмийн асар их баялаг юм.

Оюутолгойн хоёр ажилтнаас сорьц авч ХӨСҮТ рүү явуулжээ

Сүүлд нэмэгдсэн

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 22
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 18
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 08
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 02 сарын 09

Хуваалцах