• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
Уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлжээ

22

03-р сар

Уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлжээ

2021 оны 03 сарын 22

Монголын уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлох судалгааг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ гүйцэтгэжээ.

Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл 5 улсад хэрэгжих бөгөөд үүнд Монгол улс багтсан юм.

Төслийг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD), Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэнэ, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлжГерманы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлжээ.

Монгол улс дахь уг судалгааг уул уурхайн салбарын олон талт оролцогчоос бүрдсэн 50 орчим мэргэжилтэнтэй ярилцлага хийж, мэдээлэл цуглуулах аргаар гүйцэтгэв.

Судалгаанд уул уурхайн салбарт нэвтэрч буй технологийн өнөөгийн түвшинг үнэлэн, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хэрхэн сайжруулах дүгнэлт, зөвлөмжийг багтаажээ.

Түүнчлэн, Монгол улсын уул уурхайн салбарын онцлогт таарсан сүүлийн үеийн технологийг олон улсын стандартын дагуу дотоодын томоохон уурхайүйлдвэрүүд нэвтрүүлэн ашиглаж буй нь улсын эдийн засагсалбарын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна гэж үзжээ.

Технологийн чиг хандлагын хувьд 2010 оноос идэвхжсэн том төслүүдтэй холбоотой олон шинэ, дэвшилтэт технологи нэвтэрсний зэрэгцээ “Оюутолгой” төслөөр дамжаад далд уурхайн шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтэрчашигт малтмал олборлолтын салбарт өртөг өндөр ч ажлын бүтээмж сайтай хүнд машин механизмын ашиглалт нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдаж байна.

Мөн ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрт автоматжуулах үйл явцын дэвшил гарч, говийн бүсийн уурхай, баяжуулах үйлдвэрүүдэд усны хэмнэлттэй технологи нэвтэрч байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд олборлох салбарт АНУ, Япон зэрэг технологи өндөр хөгжсөн улс орны тоног төхөөрөмжийг, харин эрдэс боловсруулах, баяжуулах үйлдвэрт БНХАУ-ын технологи, тоног төхөөрөмж илүү түлхүү ашиглаж байна.

Судалгаанаас харахад технологи нэвтрүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлийг хөрөнгө санхүүгийн дутагдал, ур чадвартай хүний нөөц, дэд бүтцийн сул тал гэж тодорхойлжээ.

Дотоодын уурхайнууд борлуулалтын орлогын араас хэт хөөцөлдөж, ашигт малтмал эрчимтэй олборлож, хөрс хуулалтаа хоцроох хандлага түгээмэл байдаг. Үүнээс үүдэн олон уурхайд олборлолтын технологийн горим зөрчигдөж, нөөцийн зарим хэсгийг алдах нөхцөл үүсжээ.

Жижиг, дунд уурхайнуудын хувьд ордын нөөцөө бүрэн тогтоодоггүй нь техник технологи, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа доголдох нөхцөл бүрдүүлдэг гэдгийг судалгаанд дурджээ.

Судалгааны тайланд цаашдын сорилт бэрхшээлийг ч тодорхойлов. Тухайлбал, сүүлийн арваад жилд ил уурхайнууд хурдтай тэлснээс томоохон уурхайн үйл ажиллагааг удирдах, уурхайн ханын тогтворжилтыг хангах зэрэг шинэ сорилт бий болжээ.

Улмаар томоохон уурхайнууд гүнзгийрч, хүдрийн агуулга буурч, дотоод тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа тул 5-10 жилийн дараа Монгол улс ил уурхай дахь уламжлалт аргачлалаа халж, конвейерийн систем нэвтрүүлэх шаардлагатай болох зайлшгүй нөхцөл байдал үүснэ гэж дүгнэв.

Аюулгүй, дэвшилтэт технологи бүхий уул уурхайн хөгжлийн суурь бүтээхийн тулд технологийн чиг хандлага, онцлог, давуу сул тал, бэрхшээл сорилтыг үнэлэх нь чухал учир энэ чиглэлийн судалгааг гүнзгийрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тайланд онцолжээ. 

Эх сурвалж: montsame.mn

Сүүлд нэмэгдсэн

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 18
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 08
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 02 сарын 09

Хуваалцах