• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
“Rio Tinto” 3D хэвлэлтэд ашиглах хөнгөн цагаан-скандийн хайлш бэлтгэн нийлүүлнэ

22

03-р сар

“Rio Tinto” 3D хэвлэлтэд ашиглах хөнгөн цагаан-скандийн хайлш бэлтгэн нийлүүлнэ

2021 оны 03 сарын 22

"Rio Tinto” групп Австралийн "Amaero "компанид хөнгөн цагаан-скандийн хайлш нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

"Amaero” компани 3D хэвлэлтийн технологи ашиглан тоног төхөөрөмж, агаарын болон сансрын хөлгийн эд анги үйлдвэрлэдэг аж. "Rio Tinto” групп хүлэмжийн хийн ялгаруулалт багатай технологиор боловсруулсан хөнгөн цагааны бэлдэц нийлүүлнэ. Бэлдцийг "Amaero” компани нунтаг болгон боловсруулж, 3D хэвлэлд ашиглах юм байна.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Австралийн Хөрөнгийн биржид "Rio Tinto” компанийн хувьцааны ханш 1.06 хувиар өсөж, 115.7 австрали доллар болсон байна.

Эх сурвалж: ord.mn

Сүүлд нэмэгдсэн

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 22
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 18
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 08
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 02 сарын 09

Хуваалцах