"ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ" компани санаачлан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-тай хамтарч газрын хөрс, усны бохирдлоос сэргийлэх зорилгоор зохион байгуулсан "ХАЯГДАЛ БАТЕРЕЙ ЦУГЛУУЛАХ АЯН"-д Ханбогд сумын 1-р сургуулийн сурагчид идэвхитэй оролцон эхний 3 байрыг эзэллээ.
НЭГДҮГЭЭР байрт 853 ширхэг хаягдал батерейг цуглуулж А.Бунд-Очир багштай 6В анги шалгарч 500.000 ₮-р
ХОЁДУГААР байрт 441 ширхэг хаягдал батерейг цуглуулж Д.Ганчимэг багштай 2В анги шалгарч 300.000 ₮-р
ГУРАВДУГААР байрт 383 ширхэг хаягдал батерейг цуглуулж Г.Долгорсүрэн багштай 3А анги шалгарч 200.000 ₮-р тус тус шагнуулан, Батламж гардан авлаа.
Мөн идэвхитэй оролцсон бүх хүүхдүүддээ талархал дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.